[Mongolian below]
In an important step for wildlife conservation, WCS Mongolia, in partnership with the Ministry of Environment and Climate Change (MECC) and the General Authority for Border Protection (GABP), has initiated and secured approval for a Safe Passage Plan to facilitate the eastward movement of the khulan (Asiatic wild ass, Equus hemionus hemionus) across critical linear infrastructure barriers near Zamiin-Uud, Dornogovi Province.
To operationalize these commitments, a multi-stakeholder consultation was convened in May 2025, co-organized with MECC and GABP. The meeting brought together representatives from MECC, the Ministry of Road and Transportation, the General Authority for Border Protection, the Ulaanbaatar Railway Authority (UBRA), the Environmental Protection Agencies (EPA) of Dornogovi and Sukhbaatar, and local governments from Zamiin-Uud, Urgon, and Erdene soums.
“Eight agencies and entities approved the Safe Passage Plan, reflecting strong cross-sectoral support and a unified commitment to preserving ecological connectivity for one of Mongolia’s iconic species,” said Dr. Justine Shanti Alexander, Country Director of WCS Mongolia.
This initiative demonstrates how science-based planning, government leadership, and inter-agency collaboration can align infrastructure development with conservation goals. WCS Mongolia will continue working with all partners to monitor the implementation of the Safe Passage Plan and to promote long-term connectivity for khulan in Mongolia’s fragile steppe ecosystems. We look forward to engaging new partners in this effort.
Special thanks to all our partners for making this possible, and to Fondation Segré for funding this important initiative.
Хулангийн шилжилт хөдөлгөөнийг хангах “Аюулгүй гарц” санаачилгыг албан ёсоор эхлүүлэв
WCS -ийн санаачилсан “Хулангийн аюулгүй гарцын төлөвлөгөө” төрийн байгууллагуудын оролцоот дэмжлэгтэйгээр албан ёсоор батлагдлаа. Энэхүү төлөвлөгөө нь ховор зүйл болох хулангийн (Equus hemionus hemionus) зүүн бүс нутаг болох түүхэн тархац нутаг руугаа шилжин нүүдэллэхэд нь дэмжих улмаар шугаман байгууламжийг амжилттай гаргах түүнчлэн хил дагасан нүүдэлд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилготой юм.
Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд орчмын төмөр зам, авто зам зэрэг голлох шугаман байгууламжийн төвлөрөл байна.
Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 5-р сард WCS Монгол нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУӨЯ) болон Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-тай хамтран олон талын оролцогчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уулзалтад дараах байгууллагуудын төлөөлөл оролцсон байна: БОУӨЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, ХХЕГ, Улаанбаатар Төмөр Замын Удирдах Газар (УБТЗ), Дорноговь болон Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар (БОГ), мөн Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ сумдын Засаг дарга нар юм.
Монгол дахь WCS-ийн Захирал, доктор Жастин Шанти Александер хэлэхдээ: “ Эдгээр голлох 8 байгууллага хамтран энэхүү төлөвлөгөөг баталж байгаа нь хулангийн амьдрах орчныг хамгаалах, шилжилт хөдөлгөөн болоод экологийн холбоосыг хадгалахад чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоог хангасан, дэмжлэг юм” гэв.
Энэхүү санаачилга нь шинжлэх ухаанд суурилсан судалгаа, төлөвлөлт, төрийн байгууллагуудын манлайлал, байгууллага хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа нь дэд бүтцийн хөгжлийг байгаль хамгааллын зорилгуудтай уялдуулах боломжтойг үүгээр харуулж байгаа юм. Цаашид WCS нь бүх түнш байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, хулангийн аюулгүй гарц бүхий газаруудад мониторинг хийх юм. Монгол орны эмзэг говь-хээрийн экосистемд экологийн холбоосыг хадгалах ажлыг анхааран ажиллах болно.
Говийн зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой энэхүү ажлыг дэмжсэн бүх түншүүддээ болон чухал санаачлагыг санхүүжүүлсэн Fondation Segré-д онцгойлон талархал илэрхийлье.