ULAANBAATAR, Mongolia (March 20, 2026) — The Wildlife Conservation Society (WCS) Mongolia and the Ministry of Food, Agriculture, and Light Industry (MOFALI) today formalized a five-year Memorandum of Understanding (MOU) to integrate the protection of nomadic wildlife with sustainable agricultural development. This strategic partnership establishes a formal framework for collaboration through 2031, focusing on the critical intersection of livestock management and the preservation of the world’s last great terrestrial migrations. By aligning conservation science with national agricultural policy, the agreement seeks to ensure that Mongolia’s vast, open landscapes remain a viable home for both traditional herding and the country's iconic migratory species.

Under this agreement, WCS and MOFALI will collaborate on sustainable rangeland management and develop wildlife-friendly policies that support healthy pastures. This strategy prioritizes the removal of barriers to movement, ensuring that the ancient pathways of nomadic species are protected even as the agricultural sector modernizes.
“Securing the future of Mongolia’s nomadic wildlife requires a landscape-level approach that recognizes the deep connection between herders and the environment,” said Dr. Justine Shanti Alexander, WCS Mongolia Country Director. “This five-year commitment allows us to embed wildlife-friendly practices directly into the agricultural framework, ensuring that the spectacular migrations across the steppe and mountain regions are not lost to fragmentation. By working with the Ministry, we are proving that a productive agricultural sector and the survival of nomadic species are not only compatible but mutually dependent on a healthy, intact ecosystem.”
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) болон ХХААХҮЯ зэрлэг амьтдыг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
УЛААНБААТАР хот (2026 оны 3 дугаар сарын 20) — Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) зэрлэг амьтдыг хамгаалах ажлыг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилтэй уялдуулах зорилго бүхий таван жилийн хугацаатай Хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ. 2031 он хүртэл үргэлжлэх энэхүү түншлэлийн хүрээнд мал аж ахуйн салбарын менежмент болон дэлхийд ховорт тооцогдох хуурай газрын зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг хангах асуудлыг цогцоор нь авч үзэх юм. Ингэснээр байгаль хамгааллын шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг хөдөө аж ахуйн үндэсний бодлоготой уялдуулж, Монгол орны уудам тал хээр, говь нутаг нь уламжлалт мал аж ахуй болон нүүдлийн зэрлэг амьтад зэрэгцэн орших таатай орчин хэвээр үлдэх нөхцөлийг бүрдүүлнэ.Санамж бичгийн хүрээнд талууд бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, зэрлэг амьтдад ээлтэй бодлого боловсруулах замаар бэлчээрийн чадавхыг дэмжихэд хамтран ажиллах юм.
“Монголын нүүдлийн зэрлэг амьтдын ирээдүйг баталгаажуулахын тулд малчид болон байгаль орчны хоорондын гүн гүнзгий хэлхээ холбоог хүлээн зөвшөөрсөн ландшафтын түвшний менежмент шаардлагатай” хэмээн WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн Захирал, доктор Жастин Шанти Александр онцлов. Тэрээр үргэлжлүүлэн “Энэхүү Хамтын ажиллагааны санамж бичиг нь хөдөө аж ахуйн тогтолцоонд зэрлэг амьтдад ээлтэй арга барилуудыг нэвтрүүлж, тал хээр болон уулархаг бүс нутгийг дамжих гайхамшигт нүүдэл тасалдалгүй үргэлжлэх боломжийг олгож байгаа юм. Салбарын яамтай хамтран ажилласнаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон нүүдлийн зэрлэг амьтдын оршин тогтнол нь хоорондоо зөрчилдөх бус, харин эрүүл экосистемээс шууд хамааралтай харилцан нөхцөлдөж байдаг гэдгийг бид батлан харуулж байна” гэлээ.