GPS collars will help scientists understand snow leopard movements in an increasingly fragmented landscape threatened by climate change and infrastructure development
[Mongolian translation below]

A snow leopard moves across a mountain range between two protected areas in Umnugobi Province. Real-time data from recent GPS collaring efforts will help scientists understand how the cats navigate these highly isolated desert landscapes amid expanding regional infrastructure. Photo credit: ©WCS Mongolia
In the fragile eastern edge of the global snow leopard range, where disconnected low elevation mountain habitats intersect with Mongolia’s rapidly expanding infrastructure and changing climate, a team of scientists have placed GPS collars on two adult male snow leopards to help identify and safeguard critical movement corridors across Mongolia’s South Gobi.
The collaring is part of a long-term effort by the Wildlife Conservation Society (WCS), in collaboration with the Government of Mongolia, to better understand and protect snow leopard habitats and movement corridors across the far eastern edge of the species’ global range. Here, isolated mountain systems near the Mongolia–China border are separated by vast desert valleys and increasingly pressured by climate change, mining, roads, railways and expanding infrastructure.
The collaring took place in remote low-elevation mountain ranges in Umnugobi Province, outside existing protected areas in an extremely dry landscape. Understanding whether this population remains functionally connected to wider snow leopard populations is critical for long-term conservation.
Unlike the higher elevation mountain systems more commonly associated with snow leopards elsewhere in High Asia, this fragile Gobi landscape occurs at relatively low elevations of around 1,800 meters and supports snow leopards at naturally low densities. Scientists are increasingly concerned that expanding infrastructure and changing climate could further isolate these mountain habitats and restrict movement between remaining snow leopard populations.
The two captured males weighed approximately 42 kg and 39 kg - average weights for healthy adult males - and were safely released back into the mountains following veterinary monitoring and recovery.
The initiative benefited from training and knowledge exchange with colleagues from the Snow Leopard Trust and Snow Leopard Conservation Foundation, which have led long-term snow leopard research efforts in Mongolia’s Gobi region. In particular, snow leopard researcher Örjan Johansson provided training and mentorship to the field team on safe snow leopard capture and collaring techniques.
Buuveibaatar Bayarbaatar, Senior Scientist at WCS Mongolia and capture lead for the field effort, said: “This is potentially one of the most vulnerable parts of the snow leopard’s range. These mountain systems are naturally isolated, and now increasing infrastructure and human activity across the Gobi may further restrict how snow leopards move between them. If these connections are lost, populations could become increasingly fragmented and vulnerable over time.”
The collars add to broader efforts by WCS Mongolia and the Mongolian government to conserve ecological connectivity across the South Gobi landscape. The data from the collars will allow scientists to monitor snow leopard movements almost in real time and better understand how the cats navigate landscapes outside protected areas.
Batbayar Galtbalt, Connectivity and Climate Change Manager at WCS Mongolia, said: “This work builds on more than a decade of connectivity research in the South Gobi, including long-term GPS collaring efforts on khulans (Asiatic wild ass) and goitered gazelles across the region. Together, these datasets are helping us understand how wide-ranging wildlife responds to increasing fragmentation and where the remaining functional corridors still exist across the Gobi-steppe ecosystem.”
“Local communities are also increasingly concerned about declining numbers of ibex and argali sheep in some parts of the landscape, which are important prey species for snow leopards. Understanding how snow leopards use these isolated mountains is critical if we are to safeguard both the cats and the wider ecosystem they depend on.”
WCS Mongolia currently works with six community groups across corridor areas in South Gobi, supporting local herders to participate in wildlife monitoring and conservation efforts across unprotected landscapes. Community members from this area participated directly in the collaring effort alongside WCS scientists and veterinarians.
Justine Shanti Alexander, Country Director of WCS Mongolia, said: “South Gobi’s economic landscape is growing at an unprecedented pace. Understanding how snow leopards move through these mountain systems enables data-driven solutions that integrate functional habitat corridors directly into future infrastructure and development plans.”
The collaring effort forms part of WCS Mongolia’s broader strategy focused on maintaining wildlife connectivity and ecosystem resilience in the face of climate change. The South Gobi supports globally important populations of snow leopards, khulans, goitered gazelles, and other nomadic wildlife species that depend on large, interconnected landscapes to survive increasingly frequent extreme weather events such as drought and dzud.
Mongolia supports the world’s second-largest population of snow leopards and plays a globally important role in the conservation of the species. Snow leopards are currently listed as Vulnerable on the IUCN Red List, with habitat fragmentation and climate change among the major long-term threats across much of their range.

Veterinarian Gereltuya Jagj conducts a thorough health monitoring check on an adult male snow leopard in Mongolia’s South Gobi region in May 2026. The healthy cat was safely fitted with a GPS tracking collar and released back into the wild as part of a joint Wildlife Conservation Society (WCS) and government initiative to map critical wildlife corridors.
Luke Hunter, Executive Director of WCS’s Big Cats Program, said: “Conserving snow leopards today is not only about protecting isolated protected areas. It is increasingly about maintaining the connected landscapes these cats and their prey rely on to move, adapt, and survive in a rapidly changing world. Mongolia remains a stronghold for the species, and this work is critical to understanding and protecting that future.”
Өмнөд говийн нам уулсын хоорондох экологийн коридор нутгийг тогтоох зорилгоор цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөнийг судалж байна
Уур амьсгалын өөрчлөлт болон дэд бүтцийн хөгжлөөс үүдэн амьдрах орчин нь хуваагдаж, хумигдах эрсдэлтэй тулгараад буй нутагт цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой (GPS) хүзүүвч ашиглан судалж эхэллээ
Дэлхий дээрх цоохор ирвэсийн тархац нутгийн зүүн хойд зах болох Монголын Өмнөд говийн нам уулсын эмзэг экосистемд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлт болон дэд бүтцийн эрчимтэй хөгжлийн дарамт улам бүр нэмэгдэж байна. Энэхүү бүс нутгийн шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг тодорхойлж, тэдгээрийг хамгаалалтад авах шинжлэх ухааны үндэслэлийг бүрдүүлэх зорилгоор бие гүйцсэн хоёр ирвэсэнд сансрын дохиололтой (GPS) хүзүүвч зүүгээд байна.
Энэхүү судалгаа нь Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн зүүн хойд хэсгийн тэдгээрийн популяцийн төлөв байдал, амьдрах орчин, шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг судалж, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй урт хугацааны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Монгол–Хятадын хил дагуу орших эдгээр нам уулс нь өргөн уудам говь, цөлөөр хоорондоо тусгаарлагддаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийн хөгжлийн нөлөөнд улам бүр өртөж байна.
Цоохор ирвэс барьж, хүзүүвчлэх ажлыг Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Хөрхийн нуруунд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Говийн Бага ДЦГ-ын орчны бүсэд хамрагдана. Тархац нутгийн захад орших энэхүү популяци нь үндсэн цөм популяциудтайгаа экологийн холбоос нутгаар холбогдож, генийн урсгал болон шилжилт хөдөлгөөн нь хэвийн явагдаж байгаа эсэхийг тогтоох нь хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой.
Төв Азийн бусад бүс нутгийн цоохор ирвэс ихэвчлэн өндөр уулсаар тархан амьдардаг бол Өмнөд говийн энэхүү эмзэг ландшафт нь далайн түвшнээс дээш 1,800 орчим метр хүртэл өндөрт өргөгдсөн харьцангуй нам уулсаас бүрддэг бөгөөд ирвэсийн нягтшил ч харьцангуй бага байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн эрчимтэй хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зэрлэг амьтдын амьдрах орчны хуваагдал нэмэгдэж, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах эрсдэл нэмэгдсээр байна. Үүний улмаас цоохор ирвэсийн популяциудын хоорондох экологийн холбоос алдагдаж, шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдах вий гэсэн болгоомжлол байгаль хамгаалах байгууллагууд болон судлаачдын анхаарлын төвд байна.
Хүзүүвч зүүсэн хоёр эр ирвэс нь 42 кг болон 39 кг жинтэй, бие гүйцсэн бодгалиуд байв. Мал эмнэлгийн нарийвчилсан үзлэг, хяналт болон сэргээх ажиллагааг олон улсын стандартын дагуу гүйцэтгэсний дараа байгальд нь эсэн мэнд суллан тавьсан.
Энэхүү судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэхэд Монгол орны Говийн бүсийн цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын ажлыг урт хугацаанд гүйцэтгэж буй "Ирвэс хамгаалах сан" (Snow Leopard Conservation Foundation) болон "Snow Leopard Trust" байгууллагууд дэмжиж ажилласан. Тухайлбал, ирвэс судлаач Оряан Юхансон (Örjan Johansson) судалгааны багийнханд цоохор ирвэсийг аюулгүй барих, хүзүүвчлэх арга техникийг зааж сурган, мэргэжлийн дэмжлэгээр хангасан.
Судалгааны багийг ахалж ажилласан WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн ахлах судлаач Др. Б.Бүүвэйбаатар: “Энэ бүс нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийн тархац нутгийн хамгийн эмзэг хэсгүүдийн нэг байж болзошгүй. Хоорондоо тусгаар орших эдгээр нам уулс нь өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн хөгжил, хүний нөлөөнд улам бүр өртсөөр байгаа бөгөөд энэ нь цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг ихэсгэж байна. Хэрэв цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний холбоос нутгууд алдагдвал амьдрах орчин нь улам бүр хуваагдаж, хоорондоо тусгаар популяциуд үүсэх бөгөөд энэ нь урт хугацаандаа бүс нутгийн хэмжээнд устах эрсдэлд хүргэнэ” гэлээ.
Энэхүү судалгаа нь WCS болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамтарсан Өмнөговийн бүс нутгийн экологийн холбоос нутгийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй байгаль хамгааллын цогц ажлын нэг хэсэг юм. Хүзүүвчний өгөгдөлд тулгуурлан тусгай хамгаалалтай газар нутгуудын хоорондох цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг тогтоох боломж бүрдэнэ.
WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн Холбоос нутаг болон уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр хариуцсан менежер Др. Г.Батбаяр: “Энэхүү судалгаа нь Өмнөд Говьд сүүлийн арав гаруй жилийн турш хэрэгжүүлж ирсэн экологийн холбоос нутгийн судалгаа, мониторингийн ажлын үргэлжлэл юм. Энэ хугацаанд бид бүс нутгийн хэмжээнд хулан болон хар сүүлт зээрт GPS хүзүүвч зүүж, тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалтыг урт хугацаанд судалсан. Одоо цоохор ирвэсийн хөдөлгөөний мэдээллийг эдгээр өгөгдөлтэй нэгтгэснээр Говь–хээрийн экосистем дэх зэрлэг амьтдын экологийн холбоос, шилжилт хөдөлгөөний хэв шинжийг илүү цогцоор нь ойлгох боломж бүрдэж байна.” хэмээн онцлов.
“Мөн ирвэсийн гол идэш тэжээл болох янгир, аргалийн тоо толгой цөөрч байгаад нутгийн иргэд улам бүр сэтгэл зовних болсон. Экосистемийн түвшинд байгалиа хамгаалъя гэвэл ирвэс нутагтаа хэрхэн шилжилт хөдөлгөөн хийдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай.” гэлээ.
WCS нь одоогоор Говийн зэрлэг амьтдын коридор бүс нутгуудад зургаан малчдын нөхөрлөлтэй хамтран ажиллаж, тусгай хамгаалалттай газруудаас гаднах орчинд зэрлэг амьтдын мониторинг, хамгааллын үйл ажиллагаанд нутгийн малчдыг татан оролцуулж байна. Энэхүү хүзүүвчлэх ажилд ч мөн адил орон нутгийн иргэд WCS-ийн судалгааны баг болон малын эмч нартай хамтран оролцсон юм.
WCS-ийн Монгол хөтөлбөрийн Захирал Др. Жастин Шанти Александр: “Өмнөд Говийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт урьд өмнө байгаагүй хурдаар өргөжин тэлж байна. Ийм нөхцөлд цоохор ирвэс эдгээр уулсын тогтолцооны хооронд хэрхэн шилжин хөдөлж байгааг ойлгох нь экологийн чухал холбоос нутгийг ирээдүйн дэд бүтэц, хөгжлийн төлөвлөлтөд тусгах шинжлэх ухааны үндэслэл бүхий шийдлүүдийг боловсруулахад чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү судалгааны ажил нь зэрлэг амьтдын экологийн холбоосыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн WCS Монголын урт хугацааны стратегийн нэг хэсэг юм. Өмнөд Говь нь дэлхийн хэмжээнд ховордсон цоохор ирвэс, хулан, хар сүүлт зээр болон бусад нүүдлийн амьтад нутагладаг чухал бүс нутаг юм. Ган, зуд зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдгээр зүйлүүд нь улирлын өөрчлөлтөд дасан зохицохын тулд өргөн уудам, хоорондоо холбоотой ландшафтаар чөлөөтэй шилжих нөхцөлийг шаарддаг.
Монгол Улс нь дэлхийн хэмжээнд ховордоод буй цоохор ирвэсийн хоёр дахь том популяцийг агуулдаг бөгөөд тус зүйлийг хамгаалахад дэлхийн хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цоохор ирвэс нь одоогоор Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансанд "Эмзэг" (Vulnerable) ангилалд бүртгэгдсэн бөгөөд амьдрах орчны хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт нь гол аюул занал болж байна.

Зургийн тайлбар: Малын эмч Ж.Гэрэлтуяа 2026 оны 5 дугаар сард Хөрхийн нуруунаас барьсан бие гүйцсэн эр цоохор ирвэст эрүүл мэндийн үзлэг хийж байгаа нь. Уг ирвэст GPS хүзүүвч зүүн байгальд нь эсэн мэнд суллан тавьсан.
WCS-ийн Мийн овгийн амьтдыг хамгаалах хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Люк Хантер: “Өнөөдөр цоохор ирвэсийг хамгаална гэдэг нь зөвхөн тусгаар орших хэдэн тусгай хамгаалалттай газрын тухай асуудал биш юм. Энэ нь хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд эдгээр амьтад болон тэдгээрийн идэш тэжээл бологч зүйлүүд нүүдэллэх, дасан зохицох, мэнд үлдэхэд шаардлагатай харилцан холбоотой ландшафтыг хадгалах тухай асуудал болоод байна. Монгол Улс энэ зүйлийн орогнох нутаг хэвээр байгаа бөгөөд энэхүү судалгаа нь тэдний ирээдүйг хамгаалахад нэн чухал үүрэгтэй” гэлээ.