[Mongolian below]

The Wildlife Conservation Society (WCS) Mongolia signed a Tripartite Memorandum of Understanding (MoU) with Ulaanbaatar Railway Joint Stock Company (UBTZ JSC) and Dornogobi Province Governor’s Office on June 25, 2026 to support wildlife movement along railway corridors by implementing wildlife-friendly railway infrastructure.
Through the partnership, the parties will jointly identify railway sections that present the greatest barriers to wildlife movement and implement targeted measures to improve wildlife connectivity. These include upgrading the railway fencing in accordance with Mongolia's MNS 7042:2024 wildlife-friendly fencing standard, constructing wildlife crossing structures, monitoring and evaluating the effectiveness of the crossings and fencing, and organizing awareness-raising and outreach for local communities and herders.
This partnership is expected to reduce the negative impacts of railway infrastructure on wildlife, facilitate the safe, free movement of Mongolian gazelles (Procapra gutturosa) and other nomadic wildlife, conserve Mongolia's Gobi-Steppe ecosystem, and promote evidence-based decision-making and best practices for wildlife-friendly linear infrastructure development in Mongolia.
The memorandum was signed by Dr. Justine Shanti Alexander, Country Director of WCS Mongolia, Mr. Oleg Alexandrovich Kazakov, First Deputy Chairman of UBTZ JSC, and O.Batjargal, Governor of Dornogobi Province.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, “УБТЗ” ХНН болон Дорноговь аймаг зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг дэмжих чиглэлээр хамтарна
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (“УБТЗ” ХНН) болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар нар 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гурван талт Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь төмөр зам дагуух зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг дэмжих, тэдэнд ээлтэй байдлаар хориг хашааг шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд төмөр зам дагуух зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хамгийн ихээр хязгаарлаж буй хэсгүүдийг тодорхойлж, үүний дагуу MNS 7042:2024 стандартын шаардлагад нийцсэн зэрлэг амьтдад ээлтэй байдлаар хориг хашааг шинэчлэх, дотоод гарц байгуулах, гарц болон хашааны ашиглалт, үр нөлөөг үнэлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, малчдыг мэдээллээр хангах чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр төмөр замын дэд бүтцээс үүдэлтэй зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цагаан зээр (Procapra gutturosa) болон бусад нүүдлийн зэрлэг амьтдын аюулгүй шилжилт хөдөлгөөнийг хангах, говь хээрийн экосистемийг хамгаалах, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, улмаар Монгол улсад зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн сайн туршлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Санамж бичигт WCS-ийн Монгол дахь захирал, Др. Жастин Шанти Александр, “УБТЗ” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гарын үсэг зурав.