Job Vacancies

АЖЛЫН БАЙРНЫ ХУРААНГУЙ:

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт шугаман байгууламж болох төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц гарамыг тодорхойлох зорилгоор төмөр зам дагуу болон өргөст торыг хэсэгчлэн авсан байршлуудад автомат камер байрлуулж хөндлөн гарах мал, зэрлэг амьтны нүүдлийн эрчимийг тодорхойлох ажлын даалгаврын  хүрээнд уг камеруудын мэдээнүүдийг ангилан ялгах оюутныг хайж байна. Ажиллах хугацаа- 1 сар.

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ:

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) нь Нью-Йорк хотод төвтэй бөгөөд 1895 онд байгуулагдсан АНУ-ын ашгийн бус байгууллага юм.  Голлох чиглэл нь шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээр дамжуулан хүн болон байгальд харилцан ашигтайгаар байгаль хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Монгол Улсад 2003 оноос хойш төрийн, төрийн бус байгууллага, олон нийт, салбарын түншүүдтэй хамтран судалгаа хийх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ландшафтын холболтыг хангах, байгалийн нөөцийн тогтвортой менежментэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Автомат камернаас авсан зурган мэдээлэл дээрээс зэрлэг амьтны болон малын зураг ялгах
  • Ялгасан зургийг хүснэгтэнд нэгтгэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Зэрлэг амьтны талаарх мэдлэгтэй байх
  • Компьютер болон Microsoft Office-н программууд дээр ажиллаж чаддаг байх
  • Өмнө нь автомат камерны зурган дээр ажиллаж байсан бол давуу тал болно

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Илгээж буй материалдаа судлаж буй хичээлийн цагийн хуваариа оруулна уу, энэ нь таны ажиллах цагийг төлөвлөхөд тус болох болно.
  • Сонирхож буй оюутан нь өөрийн талаархи мэдээлэл буюу CV-гээ btsolmon@wcs.org имэйлрүү 2022 оны 10 сарын 21-ний 17 цагаас өмнө илгээнэ үү.

 

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) Монгол дахь Хөтөлбөр

Сан бизнес төв 201 тоот, Амарын гудамж-29, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,

Улаанбаатар 14200, Монгол улс.

Утас: +976-11-323719.

Copyright 2007-2021 by Wildlife Conservation Society

WCS, the "W" logo, WE STAND FOR WILDLIFE, I STAND FOR WILDLIFE, and STAND FOR WILDLIFE are service marks of Wildlife Conservation Society.

Contact Information
Address: 2300 Southern Boulevard Bronx, New York 10460 | (718) 220-5100