БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) нь 1895 онд байгуулагдсан АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй ашгийн бус байгууллага юм. WCS нь дэлхийн 60 гаруй улсад салбартай бөгөөд шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээр дамжуулан байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 2003 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, салбарын түншүүдтэй хамтран биологийн олон янз байдлын судалгаа, зүйлийн болон амьдрах орчны хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент зэрэг гол чиглэлүүдээр ажиллаж байна.
АЖЛЫН БАЙРНЫ ХУРААНГУЙ
“Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төслийн зорилго нь Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын дагуу зэрлэг амьтдын нүүдлийг чөлөөтэй байлгах улмаар амьтдад ээлтэй шугаман байгууламжийг бий болгоход иргэд, малчид, төр болон хувийн хэвшлийн олон талт оролцоог дэмжихэд оршино.
Орон нутгийн зохицуулагч нь байгаль орчин болон зам тээврийн салбар дундын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон талт түнш байгууллагууд, орон нутаг, малчид, иргэдийн олон талт оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тэдгээрийг мэдээллээр түргэн шуурхай хангах, тогтмол харилцааг бий болгох чиглэлд ажиллана. Мөн Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дагуух хориг хашааг хэсэгчлэн авсан газрууд дахь сахиулуудыг хариуцан тэдгээрийн ажлын хуваарийг гаргах, мэдээллээр хангах, УБТЗ-ын салбар ангиудтай нягт хамтран ажиллана. Түүнчлэн Дорноговь аймгийн зарим сумдын нутагт хуулийн хэрэгжилтийг сахиулах Хамтарсан болон Хөдөлгөөнт багуудад шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Ажил горилогч нь бүтэн цагийн ажилтан байх бөгөөд ажлын шаардлагаас хамааран хөдөө, сумдад богино хугацаагаар ажиллана. Мөн ажил горилогч нь 2024 оны 06-р сарын 30 хүртэл ажиллах бөгөөд цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
ҮНДСЭН ҮҮРЭГ
- Байгаль орчны болон зам тээврийн салбаруудын хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцогч талуудтай хамтран ажиллах,
- Хамтран ажилладаг байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой ажиллаж мэдээ мэдээллээр хангах,
- Хуулийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах үүднээс ажилд хамаарах материалыг боловсруулах, үр дүнд дүн шинжилгээ хийж оролцогч талуудад тайлбарлан хүргэх,
- Орон нутгийн түвшинд зохион байгуулагдаж буй уулзалт, хурал болон сургалтанд оролцох,
- Төмөр зам дагуух малчин өрхүүдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах,
- Улаанбаатар төмөр зам дагуух хориг хашааг хэсэгчлэн авсан газруудын сахиулуудыг хариуцан, тэдгээрийн ажлыг шуурхай зохион байгуулж зохицуулах, хуваарь гаргах, мэдээллээр хангах,
- Шаардлагатай тохиолдолд хээрийн судалгаанд явж өгөгдөл мэдээлэл цуглуулах,
- Байгууллагын зүгээс байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй аливаа төлөвлөгдсөн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Байгаль орчин, нийгэм cудлал, эрхзүйч зэрэг мэргэжлүүдийн аль нэгээр их, дээд сургууль төгссөн Баклаврын зэрэгтэй;
- Олон нийттэй ажиллах харилцааны өндөр ур чадвартай,
- Ажлаасаа суралцах хүсэл эрмэлзэлтэй;
-
Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
-
Монгол хэлний яриа, бичгийн чадвартай;
-
Microsoft Office болон холбогдох программуудыг ашиглах чадвартай байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Намтар (дэлгэрэнгүй CV), ажлын байрыг сонирхож байгаа болон уг ажилд тохирох эсэхээ тайлбарласан өргөдлийг дипломын хуулбарын хамт;
- “Орон нутгийн зохицуулагчийн ажлын байранд” гэж хаяглаад btsolmon@wcs.org; цахим хаягаар илгээнэ үү;
- Өргөдлийг 2023 оны 9-р сарын 26-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон эсвэл дутуу ирүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй;
- Зөвхөн ярилцлагад орох хүмүүстэй холбогдоно.
Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар
Сан бизнес төв 201 тоот, Амарын гудамж-29, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар 14200, Монгол улс
Утас: +976-11-323719
https://mongolia.wcs.org/