Grievance Redress Mechanism

Public Notice and Submitting a Grievance

This notice explains how affected communities and stakeholders can raise a grievance under WCS Mongolia’s Grievance Redress Mechanism (GRM) for any projects or activities implemented by the Wildlife Conservation Society (WCS) Mongolia Office. Grievances may be submitted at any time, through several accessible channels. In addition to grievances, WCS Mongolia values any feedback, suggestions or other complaints that you may have in relation to its operation.

Who can file a grievance?

Any affected community member or stakeholder in the WCS Mongolia operation including donors, partner organizations, individual members or representatives of a community and third parties with knowledge of the circumstances.

Where is the information available?

GRM information and WCS contact details are posted on our website, in local project sites, and provided in local languages, and will be disseminated to the executing entities, subgrantees, partners, affected communities and public during project implementation.

How to file a grievance?

Grievances can be filed through multiple channels: - Email: safeguardsmongolia@wcs.org

  • Postal mail (P.O. Box 485, Post Office 38, Ulaanbaatar 211238, Mongolia)
  • Phone WCS Mongolia (+11-330838) or in-person (verbal submission allowed; staff can assist non-literate complainants)
  • Suggestion Box at the Project sites
  • Directly to WCS Mongolia field staff or Program Office or to WCS Global at safeguards@wcs.org

If Your Grievance Concerns the FAO-Funded Project

  • This section applies only to the FAO-supported project: “Rehabilitating and conserving the mountain landscapes in Khangai region of Mongolia for improved ecosystem services and community livelihoods.”
  • Grievances related to this project should first be submitted through WCS Mongolia’s channels listed above. If you are not satisfied with WCS Mongolia’s response, you may then escalate your concern to the FAO Office in Mongolia: Email: FAO-MN@fao.org Telephone: (+976) 11 310248
  • FAO will review grievances in line with its own procedures.
What to include in a grievance?
  • Contact details (or anonymous option1) of complainant(s) and/or their representative(s)2.
  • Facts and details (who, what, where, when): The more specific and detailed information provided in support of the grievance, the more thoroughly and effectively the grievance can be investigated and addressed.
  • Supporting evidence (statements, documents, names of witnesses).
  • Description of harm suffered, and rights violated.
  • Requested relief or resolution.
How can I access and submit a grievance if I need help?
  • Grievance forms are available in local languages and accessible locations. Staff can assist if you cannot write or submit on your own. Additional methods may be provided in specific areas/cases.
What happens to the sensitive information I share?
  • Non‐public, sensitive, and/or personally identifiable information disclosed in a grievance will be treated as confidential to the extent possible under the circumstances.
  • WCS Mongolia will work diligently to protect complainant privacy. However, disclosure may be required to fully investigate, remediate or escalate a grievance or may be required by law.

Өргөдөл, гомдол барагдуулах механизм

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн (WCS) Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд зориулав.
 

Энэхүү бичиг баримт нь Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын өргөдөл, гомдол барагдуулах механизмын хүрээнд нөлөөлөлд өртсөн нуггийн иргэд, оролцогч талууд хэрхэн өргөдөл, гомдол гаргах тухай тусгасан. Өргөдөл, гомдлыг хэдийд ч гаргах боломжтой бөгөөд олон төрлийн мэдээллийн сувгаар хүлээж авна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь өргөдөл, гомдлоос гадна тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа төрлийн санал, зөвлөмж болон шүүмжийг хүлээн авахад үргэлж нээлттэй.

Хэн гомдол, санал гаргаж болох вэ?

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн нутгийн иргэд болон бусад оролцогч талууд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнд нөлөөлөлд өртсөн санхүүжилт олгогч байгууллагуудын төлөөлөл болон түнш байгууллагууд, олон нийтийн бүлгүүд, иргэд болон тухайн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй гуравдагч тал багтана.

Хаанаас мэдээлэл авах вэ?

Өргөдөл, гомдол барагдуулах механизмын талаарх мэдээлэл авах болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбоо барих тус тус мэдээллийг байгууллагын цахим хуудас, орон нутаг дахь төслийн нэгжүүдээс авах боломжтой. Эдгээр мэдээллийг тухайн улсын албан ёсны хэлээр бэлтгэн, төсөл хэрэгжүүлэх явцад гүйцэтгэгч байгууллага болон түншүүд, нутгийн иргэд, олон нийтэд төслийн бүх үе шатанд түгээж танилцуулна.

Хэрхэн гомдол санал гаргах вэ?

Өргөдөл, гомдлыг доорх мэдээллийн сувгуудаар дамжуулан гаргах боломжтой. Үүнд: · Цахим хаяг: safeguardsmongolia@wcs.org

  • Шуудангийн хаяг: Сан бизнес центр 201 тоот, Амрын гудамж-29, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг 8-р хороо Шуудангийн салбар-20/A, Ш/x-21
  • Утсаар (11-330838) эсвэл биечлэн гомдол гаргах, санал зөвлөмжөө өгөх боломжтой (тусгай хэрэгцээт иргэдэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ).
  • Төсөл хэрэгжиж буй орон нутаг дахь гомдол саналын хайрцаг.
  • Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад эсвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн (WCS) олон улсын төвд цахимаар (safeguards@wcs.org) хандах.

Хэрвээ таны өргөдөл, гомдол НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилттэй төсөлтэй холбоотой бол дараах алхамуудыг анхаарна уу.

  • Энэхүү зохицуулалт нь зөвхөн “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн үйл ажиллагаанд хамаарна.
  • Тус төсөлтэй холбоотой өргөдөл, гомдлыг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт дээр дурдсан мэдээллийн сувгаар дамжуулан гаргана. Хэрвээ тухайн санал, гомдол гаргагч нь Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын шийдвэртэй санал нийлээгүй нөхцөлд НҮБ-ын ХХААБ-ын Монголь дахь суурин төлөөлөгчийн газарт хандах эрхтэй. Цахим шуудан: FAO-MN@fao.org Утас: 11-310248
  • Тус өргөдөл, гомдлыг НҮБ-ын ХХААБ-ын холбогдох дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдол гаргахдаа ямар мэдээлэл оруулах вэ?
  • Өргөдөл, гомдол гарагч (нэрээ нууцлах эрхтэй1) эсхүл түүний бие төлөөлөгчийн2 холбоо барих мэдээлэл
  • Баримт, нотолгоо (хэн, юу, хаана, хэзээ): Өргөдөл, гомдолтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллээр хангах нь тус өргөдөл, гомдлыг үр дүнтэй нягтлах, хянан шалгах боломжийг бүрдүүлнэ.
  • Нотлох баримтууд (тайлбар, холбогдох бичиг баримт, гэрчүүдийн нэрс)
  • Гарсан зөрчил, хохирлын талаарх мэдээлэл
  • Шаардагдах дэмжлэг, шийдэл
Нэмэлт дэмжлэг шаардлагатай тохиолдолд өргөдөл, гомдол хэрхэн гаргах вэ?
  • Өргөдөл, гомдол гаргах маягтыг тухайн улсын албан ёсны хэл дээр, олон нийтэд хүртээмжтэй газруудад байршуулна. Та тус маягтыг бөглөх боломжгүй нөхцөлд холбогдох албан хаагчид дэмжлэг үзүүлнэ. Тухайн бүс нутаг, тохиолдлоос хамааран шаардлагатай нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой.
Хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүдийг хэрхэн хамгаалдаг вэ?
  • Өргөдөл, гомдолд тусгагдсан тухайн хүний хувийн мэдээлэл болон хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээллийг нууц мэдээлэл гэж бүртгэнэ.
  • Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар өргөдөл, гомдол гарагчийн хувийн мэдээллийг чандлан хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ. Тухайн өргөдөл, гомдол хянан шалгах, шийдвэрлэх, залруулах болон дараагийн шатны байгууллагад хүргүүлэхтэй холбоотойгоор эсвэл хуулийн шаардлагаар гуравдагч этгээдэд мэдээллийг ил болгох шаардлага үүсэж болзошгүй.