Job Vacancies

 

Албан тушаал :

Орон нутгийн зохицуулагч

Хөтөлбөр:

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) -ийн Монгол дахь  төлөөлөгчийн газар

Шууд удирдлага

Техникийн ахлах зөвлөх

Байршил:

Архангай аймгийн Чулуут сум

 

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) нь 1895 онд байгуулагдсан АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй ашгийн бус байгууллага юм. WCS нь дэлхийн 60 гаруй улсад салбартай бөгөөд шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээр дамжуулан байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 2003 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, салбарын түншүүдтэй хамтран биологийн олон янз байдлын судалгаа, зүйлийн болон амьдрах орчны хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент зэрэг гол чиглэлүүдээр ажиллаж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ХУРААНГУЙ

Төслийн нэр: “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” 2025-2029
Тэргүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)
Гүйцэтгэгч байгууллага: Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) -ийн Монгол дахь  төлөөлөгчийн газар
Түнш байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Санхүүжүүлэгч: Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)

“Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл нь Монгол Улсын Хангай нурууны доройтсон газрыг нөхөн сэргээх, нутгийн иргэдийн байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг (менежментийг) дэмжих,сайжруулах зорилготой бөгөөд ингэснээр газрын доройтол ба биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, орон нутгаас үндэсний түвшин хүртэлх газар ашиглалтын бодлогыг хамтран боловсруулах, институци, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцыг үр дүнтэй болгоход хувь нэмэр оруулах, мөн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менжементийг хөгжүүлэх, экосистемийг нөхөн сэргээх зорилготой.

Төсөл хэрэгжүүлэх газар нутаг нь Архангай аймгийн Булган, Чулуут, Ихтамир, Цэнхэр; Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут; Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга гэсэн нийт 3 аймгийн 8 сумдыг хамрах тул эдгээр сум бүрд тус бүр нэг орон нутгийн зохицуулагчийг бүтэн цагийн ажилд шалгаруулж авна.

Тухайн орон нутгийн зохицуулагч нь байгаль орчин болон салбар дундын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон талт түнш байгууллагууд, орон нутаг, малчид, иргэдийн олон талт оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тэдгээрийг мэдээллээр түргэн шуурхай хангах, тогтмол харилцааг бий болгох чиглэлд ажиллана. Мөн төсөлтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана.

ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Техникийн ахлах зөвлөх, Төслийн мэргэжилтэн, зөвлөхүүд, сумын засаг даргын тамгын газар, багийн засаг дарга нар, орон нутгийн иргэд, малчидтай нягт уялдан төслийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд (сум, баг, нөхөрлөл, хоршоо) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана;
  • Баг, сум, аймгийн түвшинд төслийн уулзалт, сургалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, оролцоог нэмэгдүүлнэ;
  • Байгууллагын бодлого, журам, донорын шаардлагыг орон нутагт мөрдөж ажиллана;
  • Төслийн тайланд шаардлагатай орон нутгийн түвшний үйл ажиллагааг баримтжуулах, мэдээллийг цуглуулан илгээнэ;
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа санхүүгийн зарцуулалтад орон нутгийн түвшинд хяналт тавьж, шаардлагатай тооцоо, баримт бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
  • Орон нутгийн уулзалт, хурлын тэмдэглэл, албан хэрэг хөтөлж, баримтжуулж архивлана;
  • Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хамтарч ажиллах, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллана;
  • Орон нутгийн түвшинд хэрэгжиж буй бусад санаачлага, төслүүдтэй уялдаа холбоог хангана;
  • Шаардлагатай тохиолдолд судалгаанд оролцож, өгөгдөл мэдээлэл цуглуулана;
  • Аймаг/сумын захиргаа болон төслийн баг хоорондын бичиг хэргийн харилцаа холбоог хангана;
  • Ажилтнуудын томилолт, уулзалт, сургалтын зохион байгуулалтанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана;

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Байгаль хамгаалал, экологи болон байгалийн нөөцийн менежмент, хөдөө аж ахуй, нийгэм cудлал зэрэг мэргэжлээр их дээд сургууль төгссөн Бакалаврын зэрэгтэй;
  • Хоёроос доошгүй жилийн ижил төстэй чиглэлээр ажилласан туршлагатай, олон улсын санхүүжилттэй хөгжлийн болон байгаль хамгааллын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Олон нийттэй ажиллах харилцааны ур чадвартай,
  • Ажлаасаа суралцах хүсэл эрмэлзэлтэй;
  • Монгол хэл бичгийн зөв бичих чадварыг бүрэн эзэмшсэн байх;
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
  • Microsoft Office болон хэрэглээний бусад программуудыг ашиглах чадвартай;.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Доорх бичиг баримтуудыг нэг pdf файл болгон “Чулуут сум_Орон нутгийн зохицуулагч” гэж хаяглаад hrmongolia@wcs.org цахим хаягаар илгээнэ үү;
  • Намтар (дэлгэрэнгүй CV);
  • Ажлын байрыг сонирхож байгаа болон уг ажилд тохирох эсэхээ тайлбарласан өргөдөл;
  • Дипломын хуулбар;
  • Өмнө нь ажиллаж байсан ажил олгогчын тодорхойлолт,
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Өргөдлийг 2025 оны 9-р сарын 26-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна, хугацаа хоцорсон эсвэл дутуу ирүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй;
  • Зөвхөн ярилцлагад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

 

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

Сан бизнес төв 201 тоот, Амарын гудамж-29, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,

Улаанбаатар 14200, Монгол улс Утас: +976-11-323719