Job Vacancies

 

1. БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь 1895 онд байгуулагдсан, дэлхийн 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. WCS нь зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан судалгаа, байгаль хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

2. МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

WCS нь Монгол улсад сүүлийн 20 гаруй жилийн турш шинжлэх ухаанд суурилсан, талуудын  оролцоог түшиглэсэн байгаль хамгааллын төсөл, хөтөлбөрүүдийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оноос Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд төсөл хэрэгжих аймгууд болон сумдын ой, бэлчээр, усны нөөцийг нөхөн сэргээх зорилтыг хэрэгжүүлэхээр талуудтай хамтран ажиллаж байна.

3. АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ

WCS-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа сумдуудтай хамтын ажиллагааны хүрээнд, батлагдсан энэхүү жишиг зааврын дагуу 2026 онд булгийн эхийг хашиж хамгаалах ажлын талуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдан доройтож байгаа газар, бэлчээр, ой, усны нөөцийг хамгаалах, хөрсний элэгдэл, эвдрэлийг сааруулах, хашиж хамгаалар замаар байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, мөн тариалангийн талбайн хөрсний элэгдлийг сааруулах хамгаалалтын зурвас бий болгох зорилгоор мод,  модлог ургамал тарих ажлыг төсөл хэрэгжиж байгаа сумдад зохион байгуулна.

4. АЖЛЫН ЗОРИЛГО

Энэхүү ажлын зорилго нь ой болон бэлчээрийн хөрсийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа сумдад дэмжлэг болгон хүлээлгэн өгч, төлөвлөгдсөн нөхөн сэргээх арга хэмжээг хамтран зохион байгуулахад оршино.

5. АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Нийлүүлэгч нь энэхүү ажлын даалгавар болон техникийн үзүүлэлтэд заасан татмын ойг хамгаалах хашааны материал, болон мод тарих, ойжуулахад шаардлагатай жижиг багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх.

Нийлүүлэгч нь дараах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэнэ:

  1. Техникийн үзүүлэлтэд заасан шаардлагад нийцсэн материалыг нийлүүлэх;
  2. Нийлүүлэх барааны чанар, иж бүрдэл, хэмжээг баталгаажуулж чанарын хяналт хийх;
  3. Материалыг шаардлагатай сав баглаа боодолтойгоор аюулгүй тээвэрлэх;
  4. Материалыг захиалагчийн заасан байршилд хүргэж, хүлээлгэн өгөх;
  5. Барааг хүлээлгэн өгөх үед шаардлагатай дагалдах баримт бичиг (гарал үүслийн гэрчилгээ, чанарын гэрчилгээ, баталгаат хугацааны мэдээлэл зэрэг)-ийг хавсаргах;
  6. Техникийн үзүүлэлтэд заасан бүх шаардлагыг бүрэн хангасан барааг гэрээнд тусгасан хугацаанд нийлүүлэх.

6. ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Нийлүүлэгч нь доорх жижиг багаж, тоног төхөөрөмж техникийн үзүүлэлтийн дагуу барааг нийлүүлэх, чанарын хяналт хийх, захиалагчид хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэнэ:

 

  1. ТАТМЫН ОЙ БОЛОН БЭЛЧЭЭРИЙГ БАЙГАЛИЙН АЯСААР НӨХӨН СЭРГЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖИШИГ ТАЛБАЙГ ХАМГААЛАХ ХАШААНЫ МАТЕРИАЛЫН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

№

Материалын нэр

Нэгж

Хэмжээ

 Техникийн нөхцөл

1

Модны нүх ухагч

Ширхэг

1

Ухах диаметр: 60см

Ухах гүн: 50-70см

Ажлын бүтээмж: 30-60 сед/нүх

Шаардагдах тракторын хүч: 50м.х-ээс дээш

Нэмэлт хошуу: 2ш

2

Гар нүх ухагч

Ширхэг

6

Моторын хүчин чадал: 72.6сс/2.5KW

Хөдөлгүүр: Бензин

Өрмийн тоо: 3ш

Ухах диаметр: 30см

3

Гар нүх ухагч

Ширхэг

6

Моторын хүчин чадал: 72.6сс/2.5KW

Хөдөлгүүр: Бензин

Өрмийн тоо: 3ш

Ухах диаметр: 20см

4

Усалгааны уян шланг

Ширхэг

6

Диаметр: 25мм

Боодлын урт: 45м

Материал: давхар хэрээсэн утастай

5

Ус татах насос

Ширхэг

2

Хөдөлгүүрийн төрөл: Агаарын хөргөлттэй, 4 шатлалт, 1 цилиндрт

Чадал: 6.5м.х

Багтаамж: 208сс

Эргэлтийн хурд: 3600 эрг.мин

Орол/гаралтын хэмжээ: 80/80мм

Түлшний савны багтаамж: 1.3л

6

Ус нөөцлөх сав

Ширхэг

2

Материал: хүнсний зориулалттай хуванцар

Хэмжээ: 1л

7

Гар хүрз

Ширхэг

10

 

8

Жоотуу

Ширхэг

10

 

 

 

  1. ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСД МОД ТАРИХ, ЦААШИД ОЙЖУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

№

Материалын нэр

Нэгж

Хэмжээ

 Техникийн нөхцөл

1

Хашааны тор

метр

1700

Материал: гантай төмөр

торны нүд: 10см х 10см

торны өндөр/өргөн: 1.5м

төмөр утасны диаметр: 3мм

 

7. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Техникийн ерөнхий шаардлага:

  • Монгол улсын холбогдох стандартын шаардлага хангасан байх;
  • +50°C-аас -50°C хүртэлх нөхцөлд ашиглах боломжтой байх;
  • Үйлдвэрлэлийн гэмтэлгүй байх;
  • Тээвэрлэлтийн явцад гэмтээгүй байх;
  • Нийлүүлэх хугацааг үнийн саналд тодорхой тусгах;

Тээвэр, хүргэлтийн шаардлага:

  • Барааг тээвэрлэлтийн явцад эвдрэл, гэмтлээс хамгаалж, дараах байршилд хүргэх: WCS Улаанбаатар оффис
  • Тээврийн зардлыг нийлүүлэгч хариуцах тул бодит тооцоолол бүхий задаргааг үнийн саналд тусгах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Бараа материал нийлүүлж байсан туршлагатай байх
  • Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд байх (Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар)
  • Барааны техникийн тодорхойлолт (чанарын гэрчилгээтэй бол давуу тал болно)
  • Барааг гэрээний хугацаанд бүрэн нийлүүлэх боломжтой байх (хүргэх боломжтой бол давуу тал болно)

8. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Төлбөр

Агуулга

Төлбөр

Гүйцэтгэх хугацаа

Хяналт, баталгаажуулалт

Эхний төлбөр

• Гэрээ байгуулсан байх.
• Захиалгыг баталгаажуулсан байх.
• Урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн байх.
• Материалыг үйлдвэрлэх, бэлтгэх, худалдан авах ажлыг эхлүүлсэн байх.

25%

Гэрээ байгуулснаас ажлын 5 өдрийн дотор нийлүүлэх боломжтой байх.

Жич:Хүргэх тохиолдолд ажлын 10 өдөрт багтаан нийлүүлэх боломжтой байх.

Захиалагч гэрээ, нэхэмжлэх болон нийлүүлэлтийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулна.

Эцсийн төлбөр

• Техникийн үзүүлэлтийн дагуу бүх материалыг бүрэн нийлүүлсэн байх.
• Материалыг захиалагчийн заасан байршилд хүргэж хүлээлгэн өгсөн байх.
• Шаардлагатай бол чанарын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг ирүүлсэн байх.
• Хүлээлцэх актыг хоёр тал гарын үсэг зурсан байх

Эцсийн төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн байх.

75%

Гэрээнд заасан нийлүүлэлт хийгдсэний дараа

Захиалагч нийлүүлсэн барааны тоо хэмжээ, чанар болон техникийн үзүүлэлтэд нийцэж буй эсэхийг шалгаж, хүлээлцэх актаар баталгаажуулсны дараа эцсийн төлбөрийг нийлүүлэгч талын нэхэмжлэхэд үндэслэн шилжүүлнэ.

 

9. ХЯНАЛТ ТАЙЛАГНАЛТ

Нийлүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш гүйцэтгэх явцад WCS Монгол төлөөлөгчийн газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн ахлах зөвлөхтэй хамтран ажиллана. Бараа материалыг нийлүүлэх үед техникийн үзүүлэлт, тоо хэмжээ болон чанарын шаардлагыг захиалагч талын төлөөлөл шалгаж, хүлээн  авч, гарын үсгээр баталгаажуулна.

10. ҮНИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР

Гүйцэтгэгчийг сонгоход WCS-ийн тухайн худалдан авалтыг хариуцсан үнэлгээний баг ажиллах бөгөөд ирүүлсэн үнийн саналыг дараах шалгуурын дагуу үнэлнэ:

  • Туршлага, нийлүүлэх хугацаа: бараа материал өмнө нь нийлүүлж байсан туршлагатай байх, барааны нийлүүлэлтийн дэлгэрэнгүй хуваарь болон эцсийн нийлүүлэх хугацааг саналд тусгах (үнэлгээний жин: 30%)
  • Үнийн санал: холбогдох татвар, хураамжийг багтаасан дэлгэрэнгүй төсвийн задаргааг ирүүлэх (үнэлгээний жин: 30%)
  • Техникийн шаардлагад нийцсэн байдал: бараа техникийн үзүүлэлтэд бүрэн нийцсэн хэмжээ, чанар стандарттай бол давуу тал болно (үнэлгээний жин: 40%)

11. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

Гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор нийлүүлэлтийг бүрэн гүйцэтгэнэ.

12. ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ

Нийлүүлэгч дараах мэдээллийг агуулсан үнийн саналыг ирүүлэх:

  • Ажлын туршлагын мэдээлэл
  • Нэгж үнэ
  • Нийт үнэ
  • НӨАТ
  • Хүргэлтийн нөхцөл, нийлүүлэх хугацаа (хүргэлтийн нөхцлөөс хамааран тээврийн зардлыг тусдаа тооцоолж үнийн саналд хавсаргана)
  • Баталгаат хугацаа (Чанарын баталгаа)
  • Бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт
  • Үйлдвэрлэгчийн болон гарал үүслийн мэдээлэл

13. САНАЛ ХҮЛЭЭН АВАХ

Сонирхсон нийлүүлэгчид дараах материалыг нэг файл болгон ирүүлнэ.

  1. Үнийн санал – техникийн үзүүлэлтэд заасан бараа тус бүрийн нэгж үнэ, нийт үнэ, татвар, тээврийн болон бусад холбогдох зардлыг багтаасан байна.
  2. Техникийн санал – нийлүүлэх барааны техникийн үзүүлэлт, үйлдвэрлэгчийн мэдээлэл, каталог, техникийн хуудас болон шаардлагатай бол чанарын гэрчилгээ.
  3. Байгууллагын хууль эрх зүйн баримт бичиг – улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон бусад холбогдох баримт.
  4. Бараа материал нийлүүлэлтийн туршлага – сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нийлүүлэлтийн талаарх товч мэдээлэл.
  5. Лавлагаа – өмнө хамтран ажилласан дор хаяж хоёр байгууллагын холбоо барих мэдээлэл.

 

Сонирхсон нийлүүлэгчид үнийн санал болон шаардлагатай баримт бичгийг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас өмнө procurementmongolia@wcs.org цахим хаягаар ирүүлнэ. Цахим шуудангийн гарчиг хэсэгт “Мод тарих тоног төхөөрөмж” гэж бичнэ.