[Mongolian Below]
Khatanbulag, Dornogobi Province - The Wildlife Conservation Society (WCS) Mongolia marked its 22nd anniversary of its work in Mongolia with the opening of its new Gobi Ecological Research Station (GERS) in Khatanbulag soum of Dornogobi Province, on August 8, 2025.
The new station is a dedicated hub for wildlife research, conservation, and community engagement in the heart of Mongolia's Gobi-Steppe ecosystem—the first of its kind in this ecologically special part of the province.

Khatanbulag soum Governor Naranmunkh speaks at the opening ceremony of GERS.
Khatanbulag, strategically located in a key corridor for wildlife, is home to the country’s largest remaining population of Asiatic wild ass (khulan). This remarkable landscape also supports globally significant populations of threatened species, from goitered and Mongolian gazelles to argali sheep, wolves, lynx, and Pallas’s cats, along with a rich diversity of migratory birds.

Map showing GERS location in Khatanbulag soum, Dornogobi province.
The new station comes at a critical time. The integrity of Gobi's vast landscape is increasingly at risk due to habitat loss, fragmentation, and the accelerating impacts of climate change. Tracking change and gathering reliable policy-tuned data to support coordinated action to sustain biodiversity acquires new and increasing importance.

Ribbon cutting ceremony of GERS with represenation of WCS Mongolia and partners.
The pace of change across this part of the Gobi, driven by infrastructure development and shifting land use, is accelerating. In 2024, more than 1,500 vehicles were recorded in a single day on a nearby mining transportation road. Such infrastructure and development projects are transforming the Gobi-Steppe ecosystem, with long-term implications for wildlife and local communities.

Participants of the GERS opening ceremony.
GERS will serve as a base for three key priorities. First, it aims to provide support to community members and conservation partners, including two newly formed local conservation groups in Khatanbulag—led in part by local women conservation champions—that are safeguarding over 710 km² of critical habitat. Second, it is an ecological monitoring center, ideally positioned to track the impacts of roads, railways, and climate pressures on wildlife movement and habitats. Third, GERS will support the next generation of Mongolian scientists, offering a dedicated space for WCS and its partners to study the Gobi-Steppe ecosystem and build long-term ecological knowledge.
The site around the station has already recorded over 40 bird species in nearby elm forest refuges, and monitoring is ongoing to better understand and highlight the area's ecological value.

All participants of the GERS opening ceremony.
The opening ceremony brought together a diverse group of participants, including the governor and civil representative council of Khatanbulag soum, officials from the Dornogobi Environmental Protection Agency, representatives from the U.S. Embassy in Mongolia and the Mongolian Nature's Legacy Foundation, as well as rangers from the Small Gobi Strictly Protected Area, community members, herders, and local women conservation champions.
WCS Mongolia Country Director Dr. Justine Shanti Alexander spoke about the importance of the new facility and the organization's long-standing dedication to the region. "This station is a base for building scientific knowledge, but it's also really about partnerships. We look forward to working closely with all our partners working in the Gobi for preserving its unique biodiversity. In particular, I would like to highlight community groups and the women champions for their dedication to protecting and building a sustainable future for the Gobi."

Local women conservation champions who participated in the conservation leadership training by WCS Mongolia.
The ceremony featured a ribbon-cutting and unveiling of a Khulan mosaic, followed by presentations on GERS research activities and conservation leadership workshop for local women conservation champions. The event celebrated WCS Mongolia's over two decades of commitment to protecting the Gobi's unique biodiversity and ecological integrity.

Khulan mosaic painted by WCS Mongolia's Communications and Partnership Officer Khash-Erdene Bayarsaikhan at GERS.
Thank you to Cartier for Nature and other partners for making GERS possible.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг нь “Говийн экологийн судалгааны суурин”-гийн нээлтээ хийж 22 жилийн ойгоо тэмдэглэлээ
Дорноговь аймгийн Хатанбулаг - Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан “Говийн экологийн судалгааны суурин”-гаа Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2025 оны 8-р сарын 8-ны өдөр нээлээ. Тус суурин нь Монгол орны говь, хээрийн зэрлэг амьтдыг судлах, хамгаалах, байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог хангах зорилготой байгуулагдсан. Хатанбулаг сум нь Монгол орны хулангийн хамгийн том сүргийг агуулдагаараа онцлогтой. Мөн энэ бүс нутагт Монголд төдийгүй дэлхийд ховор аргаль хонь, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, шилүүс, мануул болон олон зүйлийн суурин болон нүүдлийн шувууд тохиолдоно.
Говь, хээрийн өргөн уудам нутаг нь амьдрах орчны алдагдал, хуваагдал болон уур амьсгалын өөрчлөлтийн эрчимжиж буй нөлөөллийн улмаас улам доройтох өндөр эрсдэлтэй тулгараад байна. Ийм нөхцөлд биологийн олон янз байдлыг хамгаалж, хадгалах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд байгаль орчны эрсдэлийг тогтмол хянах, бодлогод ашиглаж болохуйц чанартай өгөгдөл, мэдээлэл цуглуулах нь урьд өмнөхөөс ч илүү чухал ач холбогдолтой болж байна.
Дэд бүтцийн бүтээн байгуулалт болон газар ашиглалт хэмжээ нэмэгдэхийн хирээр говийн байгальд хурдацтай өөрчлөлт гарч байна. 2024 онд хийсэн судалгаагаар суурин орчмын нүүрс тээврийн замаар өдөрт 1500 хүртэлх тооны тээврийн хэрэгсэл зорчиж буй нь тогтоогдсон бөгөөд энэ нь говийн зэрлэг амьтад болон нутгийн иргэдийн амьдралын хэв маягт олон талын сөрөг нөлөө үзүүлж байна.
Энэхүү судалгааны суурин нь гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, байгаль хамгаалах малчдын нөхөрлөл болон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх. Тухайлбал, Хатанбулаг суманд 710 км² зэрлэг амьтдын чухал амьдрах орчинг хамгаалах зорилгоор орон нутгийн байгаль хамгаалах хоёр нөхөрлөлийг шинээр байгуулсан бөгөөд эдгээрийг нутгийн эмэгтэйчүүд голчлон манлайлан удирдаж байна. Хоёрдугаарт, энэ суурин нь шинээр байгуулагдаж буй авто болон төмөр замууд, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж буйг тандан судална. Гуравдугаарт, тус суурин нь Монголын судлаачдын хойч үеийг дэмжих замаар говь хээрийн экосистемийг гүнзгийрүүлэн судлах, урт хугацааны экологийн мэдлэг, мэдээллийн сан бүрдүүлэхэд чиглэнэ.
Одоогоор тус суурингийн ойролцоох хайлаасны төгөлд 41 зүйлийн шувууд бүртгэсэн бөгөөд бид цаашид биологийн олон янз байдлын судалгааг урт хугацаанд гүнзгийрүүлэн хийж тус бүс нутгийн экологийн үнэ цэнийг олон нийтэд таниулна.
Суурингийн нээлтийн арга хэмжээнд Хатанбулаг сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Дарга, Дорноговь аймгийн Байгаль орчны газрын төлөөлөл, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Байгалийн Өв Сан, Говийн бага дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, малчид, орон нутгийн байгаль хамгаалах салбарын манлайлагч эмэгтэйчүүд оролцлоо.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор Жастин Шанти Александр шинэ суурингийн ач холбогдол болон тус байгууллагын энэхүү бүс нутагт урт хугацаанд ажиллах эрмэлзлэлийг нээлтийн үгэндээ онцоллоо. Тэрээр "Энэхүү суурин нь шинжлэх ухааны мэдлэгийг бий болгох үндэс суурь бөгөөд байгаль орчны төлөөх түншлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой. Бид говийн өвөрмөц биологийн олон янз байдлыг хамгаалах, хадгалахын төлөө түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн говийн байгаль хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулж, тогтвортой ирээдүйг цогцлоон бүтээж буй орон нутгийн нөхөрлөлүүд болон манлайлагч эмэгтэйчүүдийг онцлон дурдахыг хүсэж байна” хэмээн хэллээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр тууз хайчлах ёслол, хулангийн мозайк урлалын нээлт, Өмнийн говьд хэрэгжүүлж буй судалгааны ажлын танилцуулга, орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулсан байгаль хамгаалах манлайллын семинар боллоо. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг нь говийн өвөрмөц биологийн олон янз байдал, экологийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө 20 гаруй жилийн турш тууштай ажилласнаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү сууриныг байгуулахад дэмжлэг үзүүлсэн "Cartier for Nature" байгууллага болон бусад түншүүддээ баярлалаа.